Утас: 11 354038 (ресепшн) 8300 0011 (бүртгэл)

"Сурагч солилцоо" хөтөлбөр Бээжин хот 2013 он

 
Сурагч солилцооны хөтөлбөрийн зорилго:
  • Гадаадын соёл, зан заншилтай танилцах, түүнээс суралцах
  • Өөрийгөө ба эх орныхоо соёл, зан заншлыг бусдад таниулах, өөрийгөө нээх
  • Гадааад хэлний дадлага хийх
  • Даяаршиж буй өнөөгийн нийгэмд дасан зохицох, амьдрах чадвараа дээшлүүлэх, гадаадын болон эх орныхоо үнэт зүйлсийг үнэлж, дүгнэж сурах

Сурагч солилцооны хөтөлбөрийн чиглэл:
  • ХБНГУ-ын Кёлын хотын Бодельшвинг гимнази
  • ХБНГУ-ын Мюнхен хотын Валфорд сургууль
  • ХБНГУ-ын Мюнхен хот дахь гадаад хэлний эрчимжүүлсэн сургалттай төв
  • Бээжин хот дахь ХБНГУ-ын ЭСЯ-ны дэргэдэх сургуулиудтай хамтран ажиллана

Сурагч солилцооны хөтөлбөр:
Монгол сурагчид 30-45 хоног герман айлд амьдран, айлынхаа хүүхэдтэй хамт сургуульд нь суралцан, гадаадын түүх, суурин соёл иргэншилтэй танилцах,
Герман хүүхдүүд зуныхаа амралтаар Монголд 14 хоногоор ирж, монгол айлд амьдран, монголын түүх, нүүдэлчний соёл иргэншилтэй танилцах.
 
Сурагч солилцооны хөтөлбөрийн санхүүжилт:
  • Тухайн оронд байх зочдынхоо зардлыг тухайн орны эцэг эхчүүд бүрэн хариуцах,
  • Хүүхдийнхээ ирэх очих онгоцны билетийг эцэг эхчүүд өөрсдөө даах,
  • Багш, сурагчдын визийг Берлин дэх Монгол улсын консулын газар ба Улаанбаатар дах ХБНГУ-ын консулын газраас үнэ төлбөргүй олгоно.

 
Манай сургуулийн нийт сурагчдын 30 хувь нь жил бүр сурагч солилцооны хөтөлбөрт хамрагддаг. Үүний үр дүнд сурагчдын хэлний мэдлэг сайжрахаас гадна бие даах, хүнтэй харилцах, эрэгэцүүлэн бодох, амьдралаа үнэлэх чадвар нь мэдэгдэхүйц дээшилж, гадаадын болон эх орныхоо соёл, зан заншил, түүхийн бодит мэдлэгтэй болдог. Энэ хөтөлбөрт хамрагдсан ихэнх төгсөгчид герман хэлний улсын шалгалтыг амжилттай сайн өгдөг. Энэ шалгалт нь Герман улсын бүрэн дунд боловсролын үнэмлэх олгоход авдаг улсын шалгалт ба дипломыг германы талаас олгодог юм. Герман хэлний диплом №2 авснаар монгол оюутнууд Герман, Австри, Швейцарь улсуудын их дээд сургуулиудад герман хэлний шалгалт өгөхгүйгээр элсэн суралцах боломжтой болдог.
 
 
 
© 2019 Гёте сургууль. All rights reserved. Бидэнтэй нэгдээрэй!