Утас: 11 354038 (ресепшн) 8300 0011 (бүртгэл)

      DSD I, II шалгалт

     ХБНГУ –ын Соёлын сайд нарын зөвлөлийн шийдвэрээр авдаг герман хэлний диплом 1, 2-р төвшний шалгалт бөгөөд уг шалгалтыг Хилийн чанад дахь Ерөнхий Боловсролын Сургуулиудын Асуудал Эрхэлсэн Төв Газраас (ZFA) зохион байгуулдаг. 2006 оноос манай сургууль Монгол дахь тус шалгалтын төв болон үйл ажиллагаа явуулж байна. Герман хэлний 1, 2-р төвшний шалгалт нь сонсож ойлгох, уншиж ойлгох, ам болон бичгийн шалгалт гэсэн 4 хэсгээс бүрдэх бөгөөд энэ 4 чадвараар сурагчдын хэлний мэдлэгийг шалгана. Уг шалгалтанд 1200 орчим цагийн герман хэлний хичээлд суусан, Герман хэлний сургуулийн сурагч оролцох эрхтэй. Тус шалгалтаа амжилттай өгч диплом авсан сурагчид ХБНГУ, Австри, Швейцарь улсын их дээд сургуулиудад хэлний шалгалтгүй шууд элсэн суралцахын зэрэгцээ тодорхой цагаар хөдөлмөр эрхлэх давуу талтай. Манай сургуулийн диплом №1,2 эзэд:

             DSD I шалгалт

  • 2009 онд 18 сурагч
  • 2010 онд 20 сурагч
  • 2011 онд 12 сурагч
  • 2012 онд 10 сурагч
  • 2013 онд 8 сурагч
  • 2014 онд 39 сурагч
  • 2015 онд 27 сурагч

             DSD II шалгалт

  • 2006 онд 9 сурагч
  • 2007 онд 13 сурагч
  • 2008 онд 9 сурагч
  • 2009 онд 13 сурагч
  • 2010 онд 6 сурагч
  • 2011 онд 8 сурагч
  • 2012 онд 1 сурагч
  • 2013 онд 2 сурагч
  • 2014 онд 5 сурагч
  • 2015 онд 9 сурагч

 

 
 
 
© 2019 Гёте сургууль. All rights reserved. Бидэнтэй нэгдээрэй!