Утас: 11 354038 (ресепшн) 8300 0011 (бүртгэл)

 

Сургуулийн ерөнхий мэдээлэл

                                                                                                                                                                                  

"Гёте" бүрэн дунд сургууль нь 2002 оны 9-р сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхэлсэн. Хичээлийн нэг жилд 1-12-р ангид 400-аад сурагч сурдаг. Нийт 32 багш / үүнээс доктор 1, магистр 8, зөвлөх багш 2, тэргүүлэх 4, заах аргач 7/ мөн 12 ажилтан, ажилчидтай. Багшлах боловсон хүчний хувьд мэргэшсэн, чадварлаг хамт олон бүрдсэн.Гёте сургуулийн урилгаар 2 герман багш, ХБНГУ-ын Засаг Захиргааны албанаас томилогдсон 1 герман багш ажилладаг. Мөн тус албаны шугамаар герман хэлний монгол багш нар 2-3 удаа ХБНГУ-д мэргэжил дээшлүүлсэн. Англи, герман хэлийг стандартын өндөр түвшинд заадаг. Тус сургууль нь БСШУЯ-ны дэргэдэх боловсролын үнэлгээний төвөөс 2006, 2007, 2008, 2009 онд "Шилдэг үнэлгээтэй сургууль"-аар өргөмжлөгдсөн. Ерөнхий шалгалтын үнэлгээний дунджаар улсдаа топ 10-т багтаж явдаг.

 

Сургуулийн онцлог, давуу талууд

  • 1-р ангиасаа Герман, Англи хэлний аль нэгийг сонгож, 4-р ангиасаа хоёр хэлээр зэрэг суралцах
  • ХБНГУ-ын болон БНХАУ-ын Германы элчин сайдын яамны дэргэдэх гимназид сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдах
  • DSD I, II-ийн шалгалт өгснөөр Герман, Австри, Швейцарь улсын коллеж, их дээд сургуульд хэлний шалгалтгүйгээр элсэх
  • DSD II-ийн шалгалт өгөөд сонгосон мэргэжлээр, хоёр улсын Засгийн Газрын гэрээгээр уул уурхайн чиглэлээр ХБНГУ-д 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах боломжтой
  • Англи хэл болон герман хэлний зуны вакуумжуулсан сургалтанд тухайн улсад зуны амралтаараа хамрагдах
  • Герман хэлний АI, AII, BI төвшний шалгалт өгч гэрчилгээ авах

 Сургалтын талаар

  • Байгаль, Нийгмийн ухааны зарим хичээлийг Герман, Англи хэлээр суралцах
  • Математикийн хичээлийг гүнзгийрүүлэн суралцах
  • Ерөнхий эрдмийн хичээлүүдийг стандартын төвшинд суралцах
  • Нэг ангид байх хүүхдийн тоо 20-оос илүүгүй байна
  • Хичээлийн дараа төрөл бүрийн давтлага, сонгон, дугуйланд хамрагдах боломжтой
  • Өөрийн орны болон гадаадын мэргэжлийн өндөр ур чадвартай, шилдэг багш нартай хамтран ажилладаг

 
 
 
© 2019 Гёте сургууль. All rights reserved. Бидэнтэй нэгдээрэй!