Утас: 11 354038 (ресепшн) 8300 0011 (бүртгэл)

"Гёте" сургуулийн хамт олны  дэвшүүлж буй ЗОРИЛТОТ ТАВАН ҮР ДҮН .

Нийгмийн идэвхтэй иргэн:

  1. Хүрээлэн буй орчин ба хамт олондоо анхаарал халамжтай ханддаг чадвартай
  2. Хариуцлага бүхий шийдвэр гаргах чадвартай
  3. Өөрийн болон бусдын эрүүл мэнд ба аюулгүй байдлыг хангах чадвартай
  4. Өөрийн болон бусдын эрхийг мэдэх, хүндэтгэх чадвартай

Хичээнгүй иргэн:

  1. Цагаа зөв зохицуулах чадвартай
  2. Биеэ дааж болон бусадтай хамтран ажиллах чадвартай
  3. Шинэ мэдээ мэдээлэл солилцох, хайж олох, судлах чадвартай
  4. Сүүлийн үеийн техник технологи ашиглаж мэддэг, аливааг шинээр сурах эрмэлзлэлтэй

Нээлттэй иргэн:

  1. Өөрийн дотоод ертөнц, үзэл бодлыг зөв илэрхийлж чаддаг, нээлттэй
  2. Бусдын үзэл бодлыг хүндэлж, бусдыг сонсох, тэндээс суралцах чадвартай
  3. Мэдэхгүй зүйлээ санаа зовохгүй бусдаас асууж чаддаг байх
  4. Багштай хамтран ажиллаж, бусадтай зохицох чадвартай байх
  5. Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хурдтай уялдан XXI зууны мэдээ мэдээллийн солилцох аргачлалтай танилцаж бичгээр, дүрсээр болон яриагаар ойлгодог байх

Шинийг эрэлхийлэгч:

  1. Аливаа асуудлыг зөв зохистой шийдэх чадвартай, асуудлыг олон талаас харж дүгнэх чадвартай
  2. Байнга шинийг эрэлхийлж, өөрийн дотоод “Би”-г тогтмол хөгжүүлэх
  3. Буруу зөвийн заагийг мэддэг аливаа зүйлд ёс суртахуунтай хандах

Насан туршийн сурах, сургах эрмэлзэлтэй иргэн:

  1. Өөрийн мэдлэг боловсролд хариуцлагатай хандах
  2. Хичээлийн дараах сонгон дугуйланд тогтмол оролцож өөрийгөө хөгжүүлэх
  3. Сурсан мэдсэн зүйлээ бусадтай харамгүй хуваалцах чадвартай
  4. Өөртөө итгэлтэй хэтийн зорилго тавьж түүнд хүрэхийн тулд цагаа зөв зохицуулах чадвартай байх
  5. Сурах арга барилаа олж, тогтоон хэрэгжүүлэх
  6. Насан туршдаа тасралтгүй боловсрол эзэмших  эрмэлзэлтэй байх
 
 
 
© 2019 Гёте сургууль. All rights reserved. Бидэнтэй нэгдээрэй!