Утас: 11 354038 (ресепшн) 8300 0011 (бүртгэл)

Элсэлт

Нэг . Нийтлэг үндэслэл
 
Тус сургуульд сурагч шинээр элсүүлэх үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна
 
1.1 Тухайн хичээлийн жилийн 3-р улиралд бэлтгэл бүлэгт элсэлт авна.
1.2 Хичээлийн жилийн туршид бусад ангиуддаа нэмэлт элсэлт авна.
1.3 Бэлтгэл бүлэгт элсэгчдийг 3-р сарын 1-ээс бүртгэнэ.
1.4 Элсэхийг хүсэгчид зарласан хугацаанд 2% цээж зураг, төрсний гэрчилгээтэй ирж сургалтын менежерт бүртгүүлнэ.
1.5 Бэлтгэл бүлэгт элсэчид болон нэмэлтээр элсэж буй сурагчид сургуулийн захиргаатай гэрээ хийсний үндсэн дээр сургуульд орох болзлоо хангана.
.
 
Хоёр. Бэлтгэл бүлэг
 
2.1 Нэг бүлэгт 15-20 сурагч хамрагдах ба заах багш нарыг сургуулийн захиргаа томилно.
2.2 Томилогдсон багш нарын хичээлийн хөтөлбөр, цагийн хуваарь, эцэг, эхчүүдэд зориулсан зөвлөмжийг БАЗАН-ийн багш нартай хамтран боловсруулж батлуулна.
2.3 Бэлтгэл бүлгийн хичээлийн явц, хөтөлбөрийн хэрэгжилт, сургалтын чанарт БАЗАН-ийн ахлагч үнэлгээ өгөх бөгөөд сургалтын менежер өдөр тутмын удирдлагаар ханган хяналт тавьж ажиллана.
 
 
Гурав. Гэрээ байгуулах тухай
 
3.1 Шинээр элсэгчдийн эцэг эх, асран хамгаалагчид сурагчдын хувийн хэрэг, төрсний гэрчилгээ, 2% цээж зургийг авчран гэрээ хийнэ.
3.2 Гэрээний дагуу сургалтын төлбөрийн 2.000.000 төгрөгийг төлж бэлтгэл бүлгийн хичээлд сууна.
3.3 Үлдэгдэл 2.500.000 төгрөгийг 8-р сарын 20-ны дотор бүрэн төлнө.
3.4 Шинээр элсэж буй сурагчдын сургалтын төлбөр: 1-5-р анги -4,500,000 төгрөг
                                                                                         6-9-р анги 5,000,000 төгрөг
                                                                                         10-12-р анги-5,500,000 төгрөг
 
 

 

 
 
 
© 2019 Гёте сургууль. All rights reserved. Бидэнтэй нэгдээрэй!